Камертон хамтлаг "BLACK&WHITE" үдэшлэгт оролцож, 20 жилийн ойгоо тэмдэглэнэ
Маргааш буюу 6 сарын 24-нд "BLACK&WHITE party" буюу VIBE 105.5 радиогийн албан ёсны нээлт Crocus event hall-д болох гэж байна. Энэ үдшийн хүндэт зочдоор поп урсгалыг төлөөлөн КАМЕРТОН хамтлаг, рок урсгалыг төлөөлөн НИКИТОН хамтлаг зэрэг хөгжмийн бүх урсгалын төлөөлөл болсон шилдэг хамтлаг дуучид оролцох юм. Түүнчлэн "Monalun" брэндийн загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн "BlACK&WHITE ready to wear" коллекцоороо оролцох бөгөөд VIBE FM 105.5-ийнхан өөрсдийн шилдэг 10 DJ сэтээ толилуулна.
Тус үдшийн хамгийн онцлог нь “Камертон” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт давхар болох юм. Тэдний түүхийн хуудсыг эргүүлэхэд, 20 жилийн тэртээх 6 сарын 24-нд хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдаж байжээ. Хамтлаг байгуулагдсан цагаас хойш арван цомог гаргаж, 15 тоглолт хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарч байсан билээ.
Үүний зэрэгцээ тус үдэш бүхэлдээ хар&цагаан байх учир үзэгч та бүхэн ч үдшийн гоёлоо тус өнгөний хослолоор сонгох ажээ.