Бусад

Долларын шагналтай “Аз жаргал” фото зургийн уралдааны бүртгэл эхэллээ

О.Намуун
2015-06-23 03:38

HIPA буюу Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактоумын нэрэмжит олон улсын фото зургийн уралдааны шалгаруулалт эхэлжээ. “Аз Жаргал” сэдвийн хүрээнд явагдах энэ удаагийн уралдаанд 18-аас дээш насны хүн бүр оролцох боломжтой аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг АЗ ЖАРГАЛ, БАЙГАЛЬ, ЭЦЭГ ХҮҮ ХОЁР, ЕРӨНХИЙ гэсэн ангилалд шалгаруулж, шилдгүүдийг тодруулна. Уралдаанд оролцогчид www.hipa.ae цахим хуудсанд бүртгүүлж, бүтээлээ хавсаргах бөгөөд фото зураг хүлээн авах сүүлийн хугацаа 2015.12.31

Уралдаанд ирүүлэх фото зурагт тавигдах шаардлага:

  1. Уралдаанд оролцогчдын ангилал тус бүрд ирүүлэх зураг давхардахгүй байх. Нэг ангилалд нэг зургаар оролцоно. Зураг тус бүрд гарчиг өгнө.
  2. Зураг JPEG форматтай, өндөр нягтралтай, 2МВ буюу түүнээс дээш багтаамжтай, хэвлэн нийтлэхэд тохирсон байх.
  3. Уралдааны бүх ангилалд хар цагаан зураг хүлээн авна. 
  4. Зурагт гарын үсэг, үгийн товчлол, лого зэрэг ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй байх. Үндсэн техникийн засвар хийсэн байж болно.
  5. Зураг Арабын Нэгдсэн Эмират Улсын шашин шүтлэг, соёл, өв уламжлалыг үл хүндэтгэсэн, хүчирхийлэл, хүний эрх болон байгалийн зүй зохистой байдлыг зөрчсөн утга агуулгагүй байх. 
  6. Өмнө нь HIPA-гаас зарласан болон бусад фото зургийн уралдаанаас шагнал хүртэж байсан эсвэл арилжаа, зар сурталчилгааны зорилготой байвал шалгаруулалтаас шууд хасна.
  7. Уралдааныг зохион байгуулагчид сүүлийн шалгаруулалтад шалгарсан зургийн эх файлыг шаардах эрхтэй.

 Уралдааны шагнал:

  • Уралдааны нийт шагналын сан – 400 000 ам.доллар
  • Шилдгийн шилдэг бүтээлийн шагнал – 120 000 ам.доллар

 Аз жаргал ангилал

1-р байр – 25 000 ам.доллар

2-р байр – 20 000 ам.доллар

3-р байр – 15 000 ам.доллар

4-р байр – 12 000 ам.доллар

5-р байр – 10 000 ам.доллар

Бусад ангилал /ангилал тус бүрд/

1-р байр – 15 000 ам.доллар

2-р байр – 12 000 ам.доллар

3-р байр – 10 000 ам.доллар

4-р байр – 8 000 ам.доллар

5-р байр – 6 000 ам.доллар

Тусгай шагнал:

  • Шүүгчдийн талархал хүртсэн бүтээлийн шагнал – 20 000 ам.доллар
  • Шилдэг фото судалгаа, сурвалжлагын бүтээлийн шагнал – 25 000 ам.доллар

Уралдаанд оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.