Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт ЗГ баталгаа гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг хэлэлцжээ.
Энэ асуудлын хүрээнд ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.
Мөн ирэх 7-р сард багтан ипотекийн зээлийн баталгаанд хамрагдах бүлгийг тодорхойлж, хамруулах шалгуурыг тогтоох санал боловсруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон ажээ.
Засгийн газрын зүгээс иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.