Дэлхийд

Ганц бие Япончуудын 40 орчим хувь нь романтик харилцааг хүсдэггүй

Bolor Rose
2015-06-23 23:45

Японы Засгийн газраас хийсэн судалгаагаар 20-30 насны  ганц бие япончуудын 40 орчим хувь нь хостой байхыг  хүсддэггүй гэсэн дүн гарчээ. Уг судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс нэгдүгээр сар хүртэл Японы  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газраас хийсэн байна.  Судалгаанд 20-39 насны ганц бие 7000 хүн хамрагдсаны 37.8 хувь хайр дурлалын харилцаа үүсгэхийг хүсдэггүй гэсэн хариултыг өгчээ. Учир нь хайр дурлалын харилцаанаас илүү тэдний ажил хамгийн чухалд тооцогддог юм байна. 

Мөн судалгаагаар  бага орлоготой ажилчид хайр дурлалын харилцааг төдийлөн сонирхдоггүй нь  тогтоогджээ. Түүнчлэн Япон улсын нийт хүн амын дийлэнх  хувийг  50 настай гэрлэж байгаагүй  хүмүүс эзэлж байгааг  онцлон тэмдэглэсэн байна.  Тиймээс Японы Засгийн газраас иргэдийнхээ гэр бүл төлөвлөлт, хүүхэд өсгөх, жирэмслэлтэд анхаарал хандуулан тусалж дэмжихээр болжээ.