Хууль
“Хууль бидний амьдралд” нээлттэй өдөрлөг болно
2015-06-24 00:15
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын төвд 11:00-16:00 цагийн хооронд “Хууль бидний амьдралд” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийг Хууль зүйн туслалцааны төв, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран хуульчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм байна.
“Хууль бидний амьдралд” нээлттэй өдөрлөгөөр иргэдэд хууль эрхзүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ.