Бусад

Наадмын комиссоос хууль бус зар сурталчилгаанд хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ

Bolor Rose
2015-06-24 00:19

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хууль бус зар сурталчилгаанд хууртахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж гарах үр дагварыг харицахгүй болохыг анхаарууллаа. Учир нь  “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллээр түгээжээ. Гэтэл  энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай  хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль нэг компанид наадмын тасалбарыг сугалаанд ашиглах онцгой эрх олгоогүй. Наадмын тасалбарыг борлуулахад ийм зохицуулалт хийх боломжгүй. Тиймээс олон нийтийг төөрөгдөлд оруулж, хүлээлт үүсгэсэн сурталчилгааг нэн яаралтай зогсоож, худалдан авагч, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хэрэв хариуцлагагүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлвэл хууль, хяналтын байгууллагад хандана хэмээн Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдэл хийлээ.