Эрүүгийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч байнгын хорооноос оруулж ирсэн 100 саналын томъёоллоор санал хураалгах ёстой болсон юм. Тиймээс УИХ-ын дарга энэ долоо хоногт тусгай чуулган зарлахаа мэдэгджээ.
Уг хуулийн төсөлд дараах шинэлэг зохицуулалтуудыг тусгасан байна.
- Олон улсын конвенцид заасан эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн болон авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэх гэх мэт гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр томъёолсон
- Хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг зохицуулалтыг оруулсан
- Гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан
- Цаазаар авах ялыг бүрмөсөн халж оронд нь бүх насаар хорих ялыг тусгана. 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг тусгасан
- Эрүүгийн тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон