Нийгэм

8 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан угсраа автобусыг ирэх баасан гаригт хүлээн авна

Bolor Rose
2015-06-24 03:46

Нийтийн тээвэрт 21 метрийн урттай  угсраа автобус үйлчилгээнд явуулахаар болсон билээ. Тэгвэл 10 ширэг угсраа автобусыг ирэх баасан гаригт   "Зорчигч тээврийн нэгтгэл" дээр нийтийн тээврийнхэн хүлээн авах ажээ. Эл автобусыг Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн бөгөөд 120 хүний багтаамжтай.  Нийтийн Тээврийн Газар болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас 2015 онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж угсраа, их, дунд багтаамжийн автобуснууд худалдан авахад 20 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөв батлуулжээ. Үүнээс угсраа автобусанд найман тэрбум төгрөг зарцуулсан аж. Тодруулан хэлэхэд, нэг угсраа автобусны үнэ нь 400 орчим сая төгрөг гэнэ. Энэ жилдээ 20 ширхэг угсраа автобус худалдан авахаас одоогоор арван автобусыг ийнхүү оруулж ирээд байгаа гэнэ.