Дэлхийд

Олон улсын трэнд: Яг одоо тэд Google-с юу хайж байна вэ?

О.Намуун
2015-06-24 07:13

Яг одоо дэлхийн хүмүүс юу мэдэхийг хүсч, юуг илүү сонирхож байгаа бол? Та энэ талаар бодож байсан уу?

Тэгвэл доорх инфографикаар та бүхэн Google-н хамгийн их хайлт хийгдэж буй сэдэв, нэр, зүйлс гээд бүхнийг улс бүрээр нь ангилан хараарай. Гэхдээ зөвхөн жагсаалтад багтсан 40 улсын л мэдээлэл гарч ирэх бөгөөд та ганцхан мөчийн дотор эдгээр улсуудад юу трэнд болж байгааг мэдэх боломжтой юм.

Хөдөлгөөнт газрын зургийг ашиглахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Хөдөлгөж, удирдахын тулд хулганаараа дараад чирнэ
  • Томруулж, жижгэрүүлэхийн тулд та хулганынхаа голын эргүүлгийг ашиглаарай
  • Газрын зургаа хөдөлгөөд улсаа сонгож болох бөгөөд эсвэл баруун дээд буланд байх жагсаалтаас харах боломжтой улсаа сонгоно. Үүний дараа тухайн улсад трэнд болж буй 10 хайлт зүүн талд жагсаалтаар харагдах болно.
  • Хамгийн их хайлт хийгдсэн зүйлсийг Англи хэл рүү хөрвүүлэн унших боломжтой
  • Далайн өнгө болон тодролыг өөрчилж, баруун буланд байгаа тохиргоонуудаас хүссэнээ сонгож хамгийн эвтэйхэн хэлбэрээр харах боломжтой

Бүрэн эхээр нь харахын тулд газрын зураг дээр дарна уу!