Дэлхийд

Ирэх 11 жилд Хятад улс ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлнэ

О.Намуун
2015-06-24 23:20

Эдийн засгийн тагнуулын албаны мэдээлснээр ирэх 11 жилд буюу 2026 онд гэхэд Хятад улс ДНБ-ий хэмжээгээрээ АНУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх хандлагатай байна.

Түүнчлэн 2050 он гэхэд Дэлхийн эдийн засгийн бүрэлдэхүүнд томхон өөрчлөлт орох аж. Хүчтэй хөгжиж буй зах зээлтэй Энэтхэг улсын ДНБ дунджаар 5%-иар өсч дэлхийд гуравт бичигдэхээр байна. Мөн Индонез, Мексик улсын зэрэглэл ахиж ТОП-10-т багтах шинжтэй байгаа юм. Харин эсрэгээрээ Герман, Их Британи, Франц зэрэг улсын зэрэглэл буурч, Орос, Итали улсууд ТОП-10-ын жагсаалтаас хасагдах магадлал өндөр байна.