Бусад
“ЖОНОН ХАР” анхны морин хуурын музей нээгдлээ
2015-06-24 23:44
Морин хуурын анхны “Жонон хар” музей нээгдлээ. Уг музей нь хуучны хуурууд, морин хуурын түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зураг, баримт материалууд, Монгол ахуйн ховор эд өлгийн зүйлс, дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулга гэх мэт 200 гаруй үзмэртэй. Мөн музейн дэргэдэх VIP театрт гадаад, дотоодын үзэгчдэд зориулан Монгол үндэсний урлагийн гайхамшгийг харуулсан тоглолт зохион байгуулагддаг байна. 7 сарын 01-нээс 08 сарын 01 хүртэл өдөр бүр 14,19 цагуудаас морин хуур, уртын дуу, ардын дуу, хөөмий, ардын бүжиг, бий биелгээ зэрэг ардын урлагийн тоглолттой ажээ.