Бусад
Өнөөдөр “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэлнэ
2015-06-25 01:05
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Бага хурал 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Тус Бага хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцохоо илэрхийлээд байна. Хурлын үеэр Зүүн Хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчид цугларч санал бодлоо солилцох юм.