Нийгэм

Монголын урлагийн инкубатор төслийн нээлттэй үзэсгэлэн болно

О.Намуун
2015-06-25 01:55

Америкийн уран бүтээлч Шаовэй Вангын удирдсан олон нийтэд чиглэсэн урлагийн, дөрвөн төслийн нээлттэй үзэсгэлэн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 16:00 цагаас эхлэх гэж байна. Шаовэй нь долоо хоногийн туршид семинар явуулж, шүүгчид оролцогчдын зүгээс санал болгосон төслүүдээс дөрвийг шалгаруулж санхүүжилт олгосон ба эдгээр сонгогдсон төслүүд тайлангаа олон нийтэд, нээлттэй орон зайд дэлгэн харуулах гэж буй юм.

Монголын Урлагийн Инкубатор нь ZERO1 Америкийн Урлагийн Инкубатораас хэрэгжүүлж буй дөрөв дэх солилцооны хөтөлбөр бөгөөд олон нийтийг бүтээлч үйл ажиллагаанд хамруулах, “Public Art” –ыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. АНУ-ын Silicon Valley нэрт орчин үеийн технологийн хөгжил, шинэ компаниудын төв цэг бүхий газарт хүчтэй дэлгэрч буй “Бизнесс Инкубатор”–аас санаа авсан Америкийн Урлагийн Инкубатор нь хосолмол сургалтын лаборатори, бүтээлч дугуйлан бөгөөд олон нийтийг аливаад оролцуулах холбогч хэрэгсэл болж ажилладгаараа онцлог.

Өнөөдрийн нээлттэй арга хэмжээнд оролцох дөрвөн бичил төсөл:

- Хотын бохирдолд хандсан “Бүгдийг худалдана, Урлагийг худалдана” Ах, эгч дүүс баг

- Гэр хорооллын тохижилт ба иргэдийн оролцоонд хандсан “Манай гудамж Миний гэр”

- Уран бүтээлч Р.Чинзориг, багийн гишүүд Ц.Билгүүн, Л.Ганболд, Ц.Цэрэнпил

- Монголын өөрчлөгдөж буй нийгэм дэх алслалт ба шилжилт, уламжлал руу хандсан “Төв цэг рүү” Ц.Энхболд, Б.Мандухай