Бусад
Идсэн амттанаа шатаахын тулд хэдэн км гүйх хэрэгтэй вэ?
2015-06-25 04:03
Чихэр, шоколад, жимс гээд амттай бүхнийг идмээр байвч таргалалт гэх аюулаас болж бид хүссэн хэмжээгээрээ идэж чаддаггүй. Тэгвэл доорх зурагт үзүүлсэнчлэн хэр хэмжээнд ямар хүнс хэрэглэснээс шалтгаалж хэдэн километр гүйх нь янз бүр байдаг ажээ. Хүнсний гаднах уутнаас тухайн хүнсэнд хэдий хэр илчлэг агуулдгийг харж болох ч түүнийгээ шатаахын тулд хэр их хөлс гаргах ёстойгоо бид сайн мэддэггүй. Тэгвэл доорх зурагт дунджаар 65 кг жинтэй хүн 10км/цагийн хурдтай гүйхээр тооцоог гаргажээ. Дуртай сникерсээ идчихсэн бол дор хаяж 3 км замыг туулах болох нь дээ.