Нийгэм
Хачгаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
2015-06-25 04:27
Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Тиймээс Эрүүл мэнд,спортын яам хачгаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа.
Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдаад байна. Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын тохиолдол ажээ. Өвчний тохиолдлууд Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотод зонхилон бүртгэгдээд байгаа юм.