Улсын их хурал

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ

М.Энхмаа
2015-06-25 05:05

Өнөөдөр Н.Алтанхуяг гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгддоржид шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагад Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокуорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг ҮАБЗ албан бичиг хүргүүлснээр чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж, хэлэлцүүлгийг зогсоосон тухай дурьдсан байна.

Мөн Н.Алтанхуяг гишүүн, Үндсэн хуульд “Монгол УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ засаж залруулан , УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна гэжээ.  

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.