Бусад

Венесуэл улсад 1 литр түлш 30 төгрөгөөр худалдаалагддаг

О.Намуун
2015-06-25 06:35

Дэлхийн улс бүрийн нэг галлон түлшний үнийг харьцуулсан инфографикыг толилуулж байна. Нэг галлон нь 3,8 литртэй тэнцдэг бөгөөд галлон түлшний үнийг ам долларт шилжүүлэн харьцуулжээ. Доорх инфографикыг улс бүрийн 2013 оны үнэ дээр тулгуурлан хийсэн юм.

Үүнээс харахад Норвеги улсын түлшний үнэ хамгийн өндөр буюу нэг галлон нь 9.38 ам.доллар байх ажээ. Үүнийг төгрөгт шилжүүлэн харвал нэг галлон түлш 18136 төгрөг бол 1 литр нь 4772 төгрөг. Харин Венесуэл улсын түлшний үнэ хамгийн хямд байна. Тэнд нэг галлон түлш 0.06 ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл нэг галлон нь 116  төгрөг, 1 литр нь 30 төгрөг байх ажээ. Манай улсын түлшний үнэ дэлхийн бусад улсуудтай харьцуулахад дундаж байгаа бөгөөд нэг галлон нь 4.27 ам.доллар буюу 2172 төгрөг байв.