Дэлхийд

Обама, Путин нар Иран, Исламын улс, Украины асуудлаар ярилцлаа

О.Намуун
2015-06-25 23:20

Пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утастжээ. Энэ нь Украины асуудлаас болж харилцаа муудсанаас хойш анхны яриа болж байгаа юм. Тэд Ираны цөмийн асуудал, Сирийн улам аюултай болж буй нөхцөл байдал болоод Исламын улсын цэргийн асуудлаар ярилцсан ажээ.
Владимр Путин Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх хэлэлцээрт  P5+1 нэгдлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг дурдсан байна. Харин Барак Обама түүнд хандан Украинтай гал зогсоох хэлэлцээрт хүрч, Украины нутаг дэвсгэрт оруулсан бүх цэрэг, зэвсгээ гаргах хэрэгтэйг сануулсан тухай Цагаан ордноос мэдээлжээ.