Манай цэргүүд Хятадын парадад оролцоно
Хятадын Батлан хамгаалах яам есдүгээр сарын 3-нд Бээжин хотод зохион байгуулагдах Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн арга хэмжээнд Орос, Монголын цэргүүд жагсах болсон тухай мэдээллээ. Тэд Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Энэтхэг, Монгол, Сербийн цэргүүдтэй хамт байлдаж байсан. Тиймээс эдгээр улсын цэргүүдийг параддаа урих магадлал өндөр байгаа юм.
Гэхдээ Хятадын тал оролцох улсуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвхөн Орос, Монгол улс цэргээ оролцуулахаа мэдэгдсэн байна. Энэхүү парад нь тэдний хувьд олон улсын цэргийг урьж оролцуулж буй анхны парад юм. Ингэснээрээ тэд Хятад улс болон дэлхийн холбоо, энх тайван, хөгжлийн зурвасыг илэрхийлэхээ мэдэгджээ.
Арга хэмжээний үеэр Хятадын удирдагч Си Жиньпин дайнд оролцсон ахмад дайчид болон тэдгээрийн төлөөлөгч, хамаатан саданд нь медаль гардуулахаар төлөвлөөд байгаа аж.