Бусад

Задгай театрт кино үзэцгээе!

О.Намуун
2015-06-26 00:25

Маргааш буюу 6-р сарын 27-нд Вива Сити хотхонд байрлах 500 хүний суудалтай задгай талбайд мэрэгжлийн дуу дүрсний өндөр чанартай кино үзвэр, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаантай хөгжилтэй үдэш болох гэж байна. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулагдаж буй задгай театрын үзвэр бөгөөд зуны орой найз нөхөд,гэр бүлийхэн болон хайрттайгаа романтик үдшийг өнгөрөөх сайхан боломж юм.

Эхний киног зохион байгуулагчдаас санаачлан гаргах бөгөөд дараа дараагын үзвэрүүдийг үзэгчдийн саналаар гаргах аж. Кино үзвэр 9 цагт эхлэх тул дулаан хувцастай ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.