Бусад
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаа юу гэж хэлэв ?
2015-06-26 02:52
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- ын байнгын хороогоор хэлэлцсэн. Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа бөгөөд энэ талаар АТГ-ын дарга Н.Ганболд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна гэж мэдэгджээ.
Өдрийн сонинд дээрх асуудлын талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаатай хийсэн ярилцлага нийтлэглдсэн байна.
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаагийн хэлсэн эшлэлүүд :
- Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ.
Хуулийн хүрээнд, төрийн албаны хүрээнд, хуулийн байгууллагын хүрээнд ихэнхдээ зөрчигдөж байна
шүү дээ.
Үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага
.
Хууль санаачлах эрх УИХ- ын гишүүн бүрт бий.
Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэлхэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГ айж, сандарч, балмагдаад ҮАБЗ-д албан бичиг хүргүүлээд байгаад гайхаж байна
.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ
. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ.
Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцэж байгаад гайхаж байна.
АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан
. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог.- Зодоод хэрэг хүлээлгэчихдэг, хилсээр хүлээлгэдэг, бусдаар дарамтлуулж хүлээлгэдэг, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, цагддаг,
хууль бус шийдвэр гаргадаг цөөнгүй баримт бий.
- Шүүхийн тогтоол гараагүй байхад хэн нэг сэжигтний нэр ус, хийж байсан ажил, сэжиглэж байгаа хэргийн тоо баримтыг дэлгэчихээд байгаа нь буруу. Шүүхийн тогтоол гараагүй байхад тэчнээн тэрбум төгрөг завшсан, ийм хэрэг хийсэн гэж зарлах нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал.
- АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.
Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж, АТГ-ыг шалгах байсан
.