Нийгэм

Гудамжны урлаг ба түүнд дүрслэгдсэн эмэгтэйчүүд

О.Намуун
2015-06-26 02:54

Бейрут дахь Америк Их Сургуулийн багш Эмили Оделл Улаанбаатар хотын гудамжны урлаг болоод түүнд дүрслэгдсэн эмэгтэйчүүдийн дүр төрхийн талаар нэгэн нийтлэл бичжээ. Үүндээ тэрээр граффитинд дүрслэгдсэн эмэгтэйчүүд өнөөгийн Монгол улсын эмэгтэйчүүдийн нөлөө болоод хүчирхэг байдлыг хэр түвшинд очсоныг харуулж байна гэжээ. 

"Монгол дахь граффити зургууд анимпанкхип хоп болон монголын уламжлалт урлаг гэх мэт олон талыг өөртөө шингээсэн байдаг. 90-ээд оны эхэн үеэс Улаанбаатар хотод граффити түгэн дэлгэрч эхэлжээ. Хар сарнай, Дайн ба энх зэрэг рэп, хип хоп хамтлагууд үүсч эхлэн, тэд ханан дээр өөрсдийн нэрийг бичих болсон. Ингэснээр гарффити бүлгүүд үүсэх гол үндэс болжээ.

Хип хоп хамтлагууд нь хип хоп хэмнэлийг Монголын уламжлалт, ардын болон уртын дууны хэв маягтай хослуулдаг шиг Улаанбаатар дахь гудамжны урлаг орчин үе болон уламжлалт хэв маягийг хослуулснаараа миний анхаарлыг ихэд татав. Түүнчлэн граффитид зурагдсан эмэгтэйн хүчирхэг дүр төрх ч үнэхээр сонирхлыг минь татаж байлаа.

Монгол эмэгтэйчүүд тус бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад илүү үүрэг роль өндөртэй, хүчирхэг байдаг. 1990-д оноос өмнө Монгол улсын засгийн газар ажлын байр, улс төр, боловсрол дахь эрх тэгш байдлыг хангахыг зорьж байсан. Энэ үед эмэгтэйчүүд эрүүл мэндийн салбарт зонхилон суралцаж, 90-ээд он гэхэд эмч нарын дөрөвний гурав нь эмэгтэйчүүд болсон байв. Гэвч ЗХУ-н систем нуран унаснаар Монгол улсын эдийн засгийн байдал хурдацтай шилжиж, эмэгтэйчүүдийн байдал ч өөрчлөгдсөн байна.

Сүүлийн үеийн судалгаагаар, 9000 Монгол эмэгтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохоос илүү ажил мэргэжлийн тал дээр амжилт үзүүлж, карьер хөөх сонирхолтой болох нь тодорхой болжээ. Монгол эмэгтэйчүүдийн нөлөө болоод хүчирхэг байдал ч уг зургуудаас харагдаж байгаа юм."

 


  1. 103.229.121.* Зочин 2015-06-26 19:20
    хуху