Victoria Secret-н хувцас бидэнд ингэж харагддаг
Buzzfeed.com-ын эмэгтэй ажилчид Victoria Secret-ийн моделиудыг дуурайж зураг авалт хийцгээжээ.
"Бид жоохон охид байхаасаа л сэтгүүл дээр гарсан сайхан эмэгтэйчүүдийг хараад хэзээ нэгэн цагт яг ийм эмэгтэй болно гэж мөрөөдсөөр ирсэн. Өсч томроод толинд харахдаа яг л ийм эмэгтэйг харна гэж итгэдэг байлаа. Зун болгон бид тэдний өөгүй сайхан зургийг хараад яг л тэдэн шиг харагдахыг хичээдэг. Гэвч яг үнэндээ тийм байдаггүй.
Тиймээс бид эмэгтэйчүүдэд өөр хэлбэр, хэмжээтэй биед тэдний өмссөн хувцас ямар харагддаг болохыг ойлгуулахыг хүссэн юм. Тэгээд л бид тэднийг дуурайж, яг ижил хувцас, байрлалтайгаар зургаа авахууллаа"
“Өөрийгөө модель хүнтэй бүү харьцуул. Бидний маш цөөн нь л модель болдог юм”
“Хүн бүхэн амьдралдаа усны хувцастай далайн эрэг дээр зургаа авахуулж үзэх хэрэгтэй гэж би боддог. Энэ үнэхээр хөгжилтэй дурсамж үлдээнэ."
“Усны хувцас өмссөн үедээ чи Бехати шиг харагдах шаардлагагүй. Чамайг аз жаргалтай болгох тэр зүйлээ л хий, тэгээд л бүх юм сайхан болно.”
“Бид модель биш байж болно. Гэхдээ дэлхий ертөнц эргэсээр л байна.”
“Борлуулсан арьс, туранхай байна гэдэг чамайг үзэсгэлэнтэй болгохгүй. Өөртөө итгэх итгэл, гэрэл цацруулсан байдал чинь чамайг үзэсгэлэнтэй болгоно.”
"Миний гар, хөл хэтэрхий богинохон байна гэж үү! Надад лав зүгээр байна. Бүх зүйл зүгээр."
Бие галбир, харагдах байдал ямар байх нь хамаагүй бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй!
-
103.9.90.*
Зочин
2015-06-26 13:49
хйхйхй0 0 Хариулах