Нийгэм

Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг болжээ

Bolor Rose
2015-06-26 04:17

 Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг болжээ. Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Багануур, Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга нартай онлайнаар холбогдож, видео хурлын системийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүлжээ.

 Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой ажээ.