Бусад

“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд болно

Bolor Rose news.trends.mn
2015-06-26 15:16

“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд "Монгол шилтгээн"-д болно. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. 
Энэхүү өдөрлөгт "Playtime", “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан  оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах юм байна.