Нийгэм

Налайхын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Bolor Rose
2015-06-28 23:30

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  1. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 
  2. Налайх хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай  
  3. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай
  4. Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн
  6. Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн төсөл
  7. “Ил тод-Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай
  8.  Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай танилцуулга
  9. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулах тухай тус тус хэлэлцэн шийдвэрлэх ажээ.