Балетчин охины хүсэл мөрөөдлийг дэмжихээр болжээ
"Баясах Хунт" компанийн зүгээс балетчин охин Т.Баасансүрэнгийн хүсэл мөрөөдлийг дэмжихээр болжээ. Учир нь Т.Баасансүрэн охин СУИС-ын харьяа Бадмаараг ахлах сургуулийн бүжгийн ангид сурдаг 16 настай бөгөөд тэрээр одоогоос 2 жилийн өмнө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Архангай аймгаас Улаанбаатар хотод иржээ. Бааска охины зорилго бол ирээдүйд алдартай балетчин болох. Бага наснаасаа л янз бүрийн уралдаан тэмцээнд орж ирсэн тэрээр "Яргуй Бүжгийн Наадам"-аас алт мөнгөн медаль, Хүүхдийн ордны мөнгөн медаль, "Болор Эгшиглэн" уралдааны алтан медаль, "Ардын урлагийн наадам"-аас алтан медаль тус тус хүртэж байжээ. Бадмаараг ахлах сургуулийн бүжгийн ангиас тэрээр ганцаараа гэрт амьдардаг ба сургалтын жилийн төлбөр их сургуулийн төлбөртэй адил хэмжээний их юм байна. Бааска охин Ахлах сургуулиа төгсөөд СУИС-д үргэлжлүүлэн элсэн орж, улсдаа гайхагдсан балетчин болохыг мөрөөддөг
ба тэрээр өнгөрсөн жилээс төгөлдөр хуур сурч эхэлсэн ажээ. Орой нь хүйтэн гэрт гал түлж, өдөр нь өндөр мэдрэмж шаардсан дээд зэргийн урлагийн төрөлд шамдан сурч байгаа балетчин охин ажээ. Тиймээс тус байгууллагаас хүмүүсийн хайр хүндэтгэлийг татсан, хичээл зүтгэл тэмүүлэлтэй охиныг БАГРО брэнд сонгон улмаар нийгмийн сүлжээг ашигладаг Монголчуудын дунд 7 хоногийн турш сайн үйлсийн аянг өрнүүлээр болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Fresh Fruits