Монгол, Оросын парламентын төлөөлөгчид санал солилцжээ
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Ильяс Умаханов болон УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар "Фашизмыг ялахад Монгол Улсын оролцоо: Түүхэн туршлага ба ирээдүйд сургамжлах нь" сэдэвт бага хурлын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Чита хотод хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн уулзалт хурлын хүрээнд болсон байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол болон ОХУ-ын хууль тогтоогчид фашизм болон милитаризм хүчний эсрэг Монгол , Оросын ард түмний түүхэн ялалт бол яах аргагүй үеийн үед дуурсагдах ёстойг санал нэгтэйгээр илэрхийлжээ.
Түүнчлэн талууд Халхын голын тулалдаанд түүхэн ялалт байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдад хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэхүү ялалт нь милитарист Японыг Дэлхийн II дайнд оролцох цаг хугацааг хоёр жил хагасаар хойшлуулсан төдийгүй түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан Хятад, Солонгосын ард түмэнд асар их сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.