Засгийн газар

Монгол НҮБ-ын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байна гэжээ

М.Энхмаа
2015-06-29 00:36

Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж санал солилцжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзах үеэрээ Монгол улс НҮБ-ын харилцаа улам бүр өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Тэрээр Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулах болсонд талархал илэрхийлжээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах, ЕНБД-ын Туслах И.Симиновочтай уулзжээ.

Монгол улс нь Ази тивд төдийгүй дэлхий дахинд Ардчиллын загвар улс болж байгаад И.Симиновоч талархал илэрхийлээд хүний эрхийг хангах үйлсэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд цаазаар авах ялыг халах санаачилгыг онцгойлон  дэмждэгээ хэлээд, энэ санаачилга хууль эрх зүйн дэмжлэг авч хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж.