Бусад
Шинэ Зеландын засгийн газрын тэтгэлэг зарлагджээ
2015-06-29 01:26
Шинэ Зеланд Улсын Засгийн газраас тус улсын шилдэг их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Шинэ Зеландын Гадаад Харилцаа, Худалдааны Яамнаас жил бүр өөрийн эх орны хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй хөгжиж буй орны иргэдэд жил бүр энэхүү тэтгэлэгийг олгодог бөгөөд энэ жилийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залуусын залуусын өргөдлийг ирэх долдугаар сарын 31 хүртэл хүлээн авахаар болжээ.
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүмүүст тавигдах шаардлага:
- Монгол улсын 18-аас дээс насны иргэн байх
- 2 жилээс доошгүй хугацаанд Монгол улсад байнгын оршин суудаг байх
- 2 жил болон түүнээс дээш ажлын туршлагатай байх
- Англи хэлний зохих шаардлагыг хангасан байх /Суралцах сургуулиас шалтгаалж Англи хэлний шаардлага харилцан адилгүй байна/
- Цэргийн албан хаагч биш байх
- Шинэ Зеланд улсын визийн шаардлагыг хангасан байх
- Тэтгэлэгт хамрагдсаны дараа 2 жилийн хугацаанд эх орондоо ажиллаж амьдрах
дэлгэрэнгүй мэдээллийг: энд дарна уу