Ч.Сайханбилэг: Тавантолгойн маргаан наадмаас өмнө шийдэгдэнэ гэж найдаж байна
АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Рио Тинто групп Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтэд дор хаяж 250-300 сая доллар оруулна гэж хэлсэн гэж ярьжээ. Тэрээр далд уурхайн бүтээн байгуулалт энэ ондоо багтаад эхэлнэ, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн консорциум болон Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг зэрэг олон улсын 14 санхүүгийн байгууллага хоёр дахь шатны санхүүжилтэд оролцоно гэж Ройторс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Оюу Толгойн хувьд Дубайд зурсан төлөвлөгөөг гэрээ гэж үзэх эсэхийг тойрсон маргаан өрнөсөн ч одоогийн байдлаар намжмал байдалтай. Харин өнгөрсөн 7 хоногт Засгийн газраас албан ёсоор буцаан татсан Тавантолгойн төслийн талаар хэлсэн үг нь анхаарал татаж байна.
Тавантолгойн нүүрсний уурхайн хувь заяаны хувьд, наадмаас өмнө УИХ-тай хамтран шийдэл олно гэж найдаж байна. Ч.Сайханбилэг
Японд хийсэн айлчлалынхаа үеэр, мөн дөрөвдүгээр сарын 6-нд бүх нийтийн ТВ-ээр өгсөн ярилцлагадаа удахгүй шийдэгдэнэ гэж мэдэгдэж байсан ч сунжирсаар одоог хүрсэн. Харин энэ удаа маргаантай талууд төмөр замын асуудлаар тохиролцоонд хүрсэн, төслийг С.Баярцогт удирдах болсон зэрэг мэдээллүүд үнэний ортой эсэх, ямар шийдэл олдоод наадмаас өмнө шийдэгдэх төлөвтэй байгааг Ерөнхий сайдаас сонсох үлдлээ.