Нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг нурааж, орон сууцны шав тавилаа

О.Намуун
2015-06-29 02:17

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 21 барилгыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай журам” - ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд тус дүүргийн арьс ширний 25-р байрыг нурааж, шинэ орон сууцны шав тавьжээ. 

Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Эфэс констракшн” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус компани 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж дуусгахаар графикчилсан төлөвлөгөө гаргаж, Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар батлуулжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьс ширний 25 дугаар байрны 24 сууц өмчлөгчтэй, 26 дугаар байр нь 23 сууц өмчлөгчтэй гурван талт гэрээ байгуулж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн байна.


  1. 202.179.17.* Зочин 2015-06-29 11:30
    adfadsf