Засгийн газар
Монгол-Японы ЗГ, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт болж байна
2015-06-29 02:26
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд Монгол-Японы ЗГ, хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулж байгаа ажээ. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас 60 орчим, Японы 90 гаруй бизнес эрхлэгчид оролцож байгаа юм байна.
Энэхүү уулзалтыг Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулжээ.
Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.