Байгаль орчны асуудлыг хөндсөн Вилли Вержинерийн баримлууд
Италийн уран барималч Вилли Вержинер өөрийн цоо шинэхэн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа. Үүгээрээ байгаль болоод хүрээлэн буй орчны байдал, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.
Тэрээр уг этгээд бүтээлүүдээ далдуу модны их биеэр урлаж хийсэн байна. Сонгодог хэв маягийг шингээсэн ч түүний бүтээлийн дүрүүд, тэдний төрх байдал нь бүхэлдээ контемпорари урлагийг бүтээжээ хэмээн шүүмжлэгчид үзжээ.
Эдгээрээс эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн гурван дүрийг амьтад эсвэл огтхон ч зохицохооргүй эд зүйлс эсвэл газрын тосны торхтой хамт байрлуулсан байгааг харж болно. Энэ хэв шинж нь ерөнхийдөө түүний онцлог бөгөөд өмнөх бүтээлүүдээс нь ч харагддаг.
Амьд биетүүд торхонд хүрэхэд түүний саарал, мөнгөлөг өнгө тэдэнд уусч байгаа нь бүхэлдээ байгалийн ба байгалийн бус зүйлсийн хоорондох холбоо аж. Түүнчлэн эх газар болон ой модны хэмжээг маш багаар дүрсэлсэн нь эх дэлхий сүйдэж буйг илэрхийлсэн байна.