Нийгэм
Зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр зусланд амраахаар болжээ
2015-06-29 05:30
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд хүүхдүүдийг тухайн дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг эрсдэлийн түвшин тогтоох программаас сонгон авчээ. Хүүхдүүдийг маргаашнаас эхлэн нийслэлийн ногоон бүсийн 11 зусланд амраах ажлыг зохион байгуулахаар болжээ.