Нийгэм

Хуучин гадаад паспортаар ОХУ-руу зорчиж болно гэв

Bolor Rose
2015-06-29 06:13

Монгол Улсын 100 гаруй иргэнийг ОХУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд өнгөрөгч 5 дугаар сард хүчин төгөлдөр бус /2006 оноос өмнө олгогдсон/ паспорттай гэсэн үндэслэлээр хил нэвтрүүлэлгүй буцаасан билээ. Тиймээс зарим иргэд гадаад паспортоо шинэчилж байсан билээ. Тэгвэл энэ асуудлаар ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас тодруулга ирүүлсэн байна.

 Уг тодруулгад  Монгол Улсын хуулийн дагуу үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг 15 жил хүртэл байна гэж заасан байна.  Бид бүхэн уг мэдээллийг үйл ажиллагаандаа тусгасан. Дээр дурдсантай холбогдуулан Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Монгол Улсын иргэдийг албан ёсны сунгалт хийлгэсэн, хүчин төгөлдөр хуучин загварын гадаад паспортаар ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж болох талаар мэдэгдэхийг хүсье гэсэн байна.