Дэлхийд
Дэлхийн банкнаас "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр"-ийг зарлажээ
2015-06-29 06:50
Дэлхийн банкны групп-д ажиллах сонирхолтой залууст зориулсан “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр”-ийг зарлажээ. 1963 оноос хойш хэрэгжиж буй тус хөтөлбөрт 120 улсын төлөөлөл болсон 1700 гаруй залуу мэргэжилтнүүд оролцож, Дэлхийн банкны шинэ ажилтнаас дээд түвшний удирдлага хүртэлх олон шатанд ажиллаж, дэлхийн хөгжлийн асуудлуудыг шийдэхэд өөрсдийн нэмрийг оруулсан байна. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр 40 гаруй залуус энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа ажээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын бүртгэлийг авч байгаа юм байна.
Хөтөлбөрийн давуу тал:
- Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг нарийн судалж танилцах,
- Мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөн дэвжих,
- Хөгжиж буй орнуудад урт болон богино хугацаанд ажиллах боломж,
- Мэргэжлийн болон манлайлал, хамтын ажиллагаа, инновацийн сургалт
- Дэлхийн түвшинд өрсөлдөхүйц цалин, хангамж
Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Дэлхийн банкны гишүүн орны иргэн /Монгол улс Дэлхийн банкны гишүүн/,
- 32 эсвэл түүнээс доош настай /1983.10.01-ний өдөр эсвэл түүнээс хойш төрсөн байх/,
- Доктор эсвэл магистрын боловсролын зэрэгтэй,
- Англи хэлсний өндөр мэдлэгтэй /Араб, Хятад, Франц, Португаль, Орос, Испани хэлтэй бол давуу тал болно./,
- Эдийн засаг, санхүү, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн шинжлэх ухаан, инженер, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн менежмент, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хүний нөөц зэрэг зэрэг Дэлхийн банкны группын холбогдох үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж, мэргэшсэн байх,
- Хөгжлийн асуудлаар 3 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай эсвэл докторын түвшний судалгаа хийж байгаа
Та хөтөлбөрт оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.