Дэлхийд

Ижил хүйстний гэрлэлтийг аль улсад хүлээн зөвшөөрсөн байдаг вэ?

О.Намуун
2015-06-29 07:04

Дэлхий дээр нийт 18 улс ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, тэдний эрхийг хамгаалахаа мэдэгдсэн байдаг. Харин 2006 онд ийм төрлийн харилцаа болон гэрлэлтийг гэмт хэрэг гэж үздэг 92 улс байсан бол өдгөө 75 болон буурчээ. 

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэн билээ. Ижил хүйстний гэрлэлтийг Алабама, Арканзас, ЖоржиаКентаккиЛуйзана, Мичиган, Миссиппи, Миссури, Небраска, Хойд, Өмнөд ДакотаОхайоТеннесси, Техас зэрэг 14 мужид хориглосон байдаг. Харин уг шийдвэр гарснаар улс даяар хүчин төгөлдөр хэрэгжихээр болсон юм.

Доорх инфографикаас ижил хүйстний гэрлэлтийн тухай бүх улсын мэдээллийг авах боломжтой бөгөөд аль, аль улсад хүлээн зөвшөөрч, хориглодгийг мэдэж аваарай. Манай улсын хувьд ижил хүйстний харилцааны талаар ямар ч хуульдаа заагаагүй байдаг аж.

 


  1. 103.229.123.* Зочин 2015-06-29 22:19
    Mongold barag zowshoordiimda