Нийгэм

Нийслэлд ирэх намар 7 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Bolor Rose
2015-06-29 23:22

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан нийт 900 хүний хүчин чадал бүхий  7 цэцэрлэгт  улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ.
 Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болгожээ.  Дээрх цэцэрлэгүүд нь Сонгинохайрхан дүүргийн 20,4,7-дугаар хороо, Хан-Уул дүүргийн 16,10-дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7-дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд тус тус байрлах юм байна.