Улсын их хурал
МАН-ын хөөгдөх эсэхийг АН-ын гүйцэтгэх зөвлөл шийднэ
2015-06-30 00:10
Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр тусгайлан зөвлөлдсөний эцэст ЗГ-аас МАН-ыг гаргахыг дэмжжээ.
Бүлгийн гишүүд МАН-ын сайд нарыг засгийн ажилд хэт улс төрийн өнгө аясаар хандаж байна гэж үзсэн байна. Мөн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нараас бусад нь шаардлага хангахгүй, дэндүү муу ажиллаж байна хэмээн шүүмжилжээ.
МАН-ыг Засгийн газраас гаргах саналыг “Алтан гадас”-аас бусад АН-ын фракцууд дэмжсэн байна. Бүлгийн шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж эцсийн шийдвэрийг гарах ажээ.