Бусад
Сөүлийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна
2015-06-30 00:36
Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар болжээ. Тоглоомын талбайн тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан байна.