Бусад

Ногоон бүсийн зуслангууд

М.Энхмаа news.trends.mn
2015-06-30 10:39

Зусланд явахыг хүсдэггүй хүүхэд гэж байхгүй л болов уу . Хүүхдийн зуслан зуны амралтаа зугаатай өнгөрөөж, олон найз нөхөдтэй болох, шинэ зүйлийг сурч мэдэх зэрэг олон боломжийг олгохоос гадна гэрээсээ хол байж биеэ дааж сурах гэсэн маш том чадварын суурийг тавьж өгдөг . 

Хүүхдээ зусланд явуулах гэж буй эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ногоон бүсийн хүүхдийн зуслангуудыг танилцуулж байна.