Монголд үйлдвэрлэв: "Lhamour" брэнд эко шошго хэрэглэх эрх авчээ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас "Lhamour" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийг өгчээ. “Natural Essentials” ХХК нь "Lhamour" брэнд нэрээр гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр бөгөөд байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатай байдаг байна. Тус үйлдвэр нь ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн балтай лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг байна. Бүтээгдэхүүнүүд нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай арьсыг нь тайвшруулж, тэжээл өгч, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах гэх мэт олон эерэг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг монгол брэндийн үйлдвэр ажээ.