Бусад

Өвөр Монгол оюутан 8500 ширхэг шилээр байшин барьжээ

О.Намуун
2015-06-30 02:08

Өвөр Монголын Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн оюутан 8500 ширхэг хоосон шилээр байшин барьжээ.

Тэрээр энэ жил их сургуулиа төгссөн ч ажил хайхын оронд өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн юм. Ингэхдээ Ли Ронгжун эдгээр пивоны шилүүд, элс, цемент, хучлагын чулуу зэрэг материалуудыг ашиглан 29 мкв талбай, 2,8 метр өндөртэй байшинг бүтээжээ. 

Ли Ронгжун урлагийн бүтээлийг практик хэрэглээтэй хослуулахыг хүссэн аж. Мөн цаашид уг ажлаа өргөжүүлж, өөрийн барилгын дизайны бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хөрөнгө оруулагч, хамтрагч олохын тулд тэрээр энэхүү бүтээлээрээ чадвараа харуулахыг зорьжээ.