Бусад

"Best of Classic" сонгодог урлагийн үдэш ирэх бямба гарагт болно

О.Намуун
2015-06-30 02:23

Найрсаг Улаанбаатар төсөл хөтөлбөрийн хүрээнд Sound of Mongolia-ийн санаачлан зохион байгуулж буй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг толилуулах Best of Classics - Open Air Gala Concert хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Gala Concert ирэх Бямба гарагт буюу 7-р сарын 04-ний 21:00 цагаас Чингисийн талбайд болно. Сонгодог урлагийн гайхамшигийг мэдрэх хэн бүхэнд нээллтэй бөгөөд арга хэмжээ үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм.

Хөтөлбөр

1. Франц вон Зупе“Алдарт морьтон” дуурийн удиртгал
2. Ж.Верди “Аида” дуурийн Хүндэтгэлийн марш
3. Л.Минкус “Пахита” балетын Төгсгөл
4. C.Кардилльо“Ачлалгүй зүрх”
5. Л.Ардити“Үнсэлт”
6. П.И.Чайковский “Хунт нуур” балетын Адажио
7. Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари
8. Ш.Гуно “Вальпургийн шөнө”
9. Э.Монте “Чардаш”
10. Ж.Пуччини “Богема”дуурийн Мюзеттагийн ари
11. П.И.Чайковский “Цөмөөхэй” балетын Па-де-де
12. Ж.Верди “Симон Боканегра” дуурийн Фиескогийн ари
13. Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал
14. А.Адан “Жизель” балетын Сүнсний бүжиг
15. И.Штраус “Хаврын урь”
16. М.Глинка “Руслан Людмила” дуурийн удиртгал
17. А.Бородин “Игорь Ван” дуурийн Хивчакуудын бүжиг
18. Агустин Лара“Ла Гранада”
19. Ж.Верди “Трубадур” дуурийн Азученагийн ари
20. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран па
21. Ж.Верди “Травиата” дуурийн Виолеттагийн ари
22. Ж.Оффенбах “Баркаролле”
23. Ж.Бизе “Кармен” дуурийн IV үзэгдлийн Найрал дуу
24. Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари
25. Ж.Верди “Риголетто” дуурийн Герцогийн дуу
26. Ж.Верди “Риголетто” дуурийн Риголеттогийн ари
27. Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна, Леонора нарын хоршил
28. Ж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари

Концертын ерөнхий найруулагч СТА Е.Сарантуяа
Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва
Ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба
Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар
Туслах найруулагч Б.Цэрэндаваа