Дэлхийд

АНУ-д тэтгэлгээр ажиллах солилцооны хөтөлбөрийг зарлажээ

Bolor Rose
2015-06-30 02:32

“Atlas Corps”-аас  төрийн бус байгууллага, нийгмийн салбарт ажилладаг залууст АНУ-д ажиллах тэтгэлэгт солилцооны хөтөлбөрийг зарлажээ. “Atlas Corps” нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудлуудад шийдэл авчрах инноваци, хамтын ажиллагааг сурталчлан дэмжих үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийг хамарсан олон улсын сүлжээ бөгөөд ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, байгууллагын нөөц чадавхийг дээшлүүлэх, инновацийг сурталчлан таниулах зорилгоор жил бүр  ашгийн бус салбарын мэргэжилтнүүдэд бүтэн тэтгэлэг олгож, солилцооны хөтөлбөрт хамруулдаг ажээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар  АНУ дахь ашгийн бус байгууллагад 12-18 сарын хугацаатай дадлага хийж, ядуурал, эрүүл мэнд, хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал болон боловсролын салбарт хийдэж буй шинэчлэлийн туршлагаас суралцаж, өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх боломж бүрддэг байна. Оролцогчид хөтөлбөр дууссаны дараа улсдаа тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, дэлхийн сүлжээг үүсгэн байгуулахад туслах үүрэгтэй ажээ. 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.07.15 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Ашгийн бус эсвэл төрийн бус байгууллага, нийгмийн салбарт 2 болон түүнээс жил ажилласан туршлагатай
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй,
  • 35 эсвэл түүнээс доош настай,
  • Хөтөлбөрийн дараа эх орондоо буцаж ирнэ

“Atlas Corps Fellowship” тэтгэлэгт:

  • Хоёр талын нислэгийн тийз,
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой АНУ дахь аяллын зардал,
  • Эрүүл мэндийн даатгал,
  • Сар бүрийн тэтгэмж,
  • АНУ-ын J1 ангиллын виз авахад шаардагдах DS-2019 форм,
  • Хүлээн авагч байгууллагад хийх дадлага,
  • “Atlas Corps Global Leadership Lab”-ын сургалтын хөтөлбөр багтдаг байна.  

Хөтөлбөрийн хугацаанд олгогдох тэтгэмж нь оролцогчийн очиж буй хотоос шалтгаалж харилцан адилгүй байна.

  • Вашингтон ДиСи: $16,390.56
  • Нью-Йорк: $16,980.36
  • Атланта: $13,953.6
  • Миннеаполис: $13,372.68
  • Сан Франциско/Оакланд: $21,073.56

 

Та хөтөлбөрт оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.