Бусад

Циркчид шинэ сургуультай болно

Bolor Rose
2015-06-30 03:06

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор барилгын зураг төслийг Балданс ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургуулийг  Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд барихаар төлөвлөжээ.  Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөсөн байна. Тэгэхээр сургуулийн байраа галд шатаалгасан циркчид  удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.