Д.Батцогт : МАН-ыг засагт орж ирээд сайн зүйл авчирсан гэж бодохгүй байна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тогтоолын төслийг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын гишүүд МАН-д хандаж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.
Д.Батцогт гишүүн : Номтойбаяр өчигдөр бүлгийн хурлаараа АН-ыг сонгож болохгүй, дахиж хамтарч болохгүй гэсэн утгатай юм ярьсан байсан. Би үүнийг МАН-ын бодлого гэж үзэж байна. Алдаа онооны хариуцлагыг ажил хариуцсан улсуудад нь тооцохоос биш АН-ын мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа гишүүдэд хавтгайруулж ярих нь буруу. Номтойбаяр шиг гишүүд олон болохоор Монголын төр сайхан болчих юм байна л даа. Би тэгж бодохгүй байна. Өөх ч биш булчирхай ч биш байхаа больё. МАН-ыг засагт орж ирээд сайн зүйл авчирсан гэж бодохгүй байна. Сахил хүртсэн биш шал дордов гэдэг үлгэр болсон. Тэгсэн хирнээ одоо ингээд тавлаад сууж байдаг. МАН-ын бүлгийн дарга ингэж мэдэгдэж байгаа бол 6 сайдаа тат л даа, би дэмжээд өгье. Та нар бүтэн нэр, бүлээн зүстэйгээ сонгуульдаа ор. Муу нэртэй, муухай царайтайгаараа бид нар хариуцлагаа хүлээгээд , ялаа үүрье.
Г.Баярсайхан гишүүн : Засаг хамтраад явж байна. Хамтрахдаа хамгийн хүчтэй байдаг. Гэтэл өнөөдрийн энэ танхимаас ийм зүйл ажиглагдахгүй байна. Альхэдийн төрхөмдөө буцах гэж байгаа бэр шиг ачаа бараагаа савлачихсан яасан ч яахав гэсэн байр суурьнаас асуудалд хандаад байна. Асуудалд бодитой, ажил хэрэгчээр, эрүүл шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
-
202.179.24.*
чаминчулуун
2016-01-21 12:31
сайн байна уу2 0 Хариулах