Улсын их хурал
МАН-д дахин нэг боломж олголоо
2015-06-30 05:53
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод мэдэгдэл хүргүүллээ.
Мэдэгдэлд АН-ын гүйцэтгэх зөвлөлийн засгийн газарт хамтран ажиллахаар улстөрийн намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд танилцуулахыг даалгасны дагуу өчигдөр АН, МАН хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг хэлэлцээд “ХАНГАЛТГҮЙ” гэж үзсэн талаар дурьдсан байна.
Мөн энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа тул зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах нь ард түмний эрх ашигт нийцэх учраас цаашид гэрээний хэрэгжилтэд анхаарч, саад учруулахгүй хамтран ажиллахыг МАН-ын бүлэгт мэдэгдэж байна гэжээ.
-
103.26.194.*
Зочин
2015-06-30 19:02
ene uls toriin heruulees unendee zalhaj bna. ene heden yumnii tsarai harsan chin booljis hurchlee0 0 Хариулах