Хог хаягдалтай тэмцэгсэдийг урамшуулж, сурталчилна
Өчигдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар хог хаягдлыг бууруулах, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, ААН, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам баталжээ.
Жил бүр 700-800 мянган тонноор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахивар ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулна гэж салбарын яам үзэж байгаа юм байна.
Мөн аюултай хог хаягдлын жагсаалтыг баталжээ.
Энэ жагсаалт батлагдсанаар аюултай хог хаягдлыг бусад хог хаягдлаас ялгаж таних, тэдгээрийг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулан мөрдүүлэх, улмаар аюултай хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежментийн дэд бүтцийг бий болгох, хяналтыг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.